Make your own free website on Tripod.com

Эрхэм хүндэт Ноён/ Хатагтай Танаа,

 

Та бүхэнд Монгол, Хятадын Худалдаа, Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийг танилцуулж байгаадаа баяртай байна.

 

Тус нийгэмлэг нь Монгол Хятадын бизнес эрхлэгчдэд үйлчлэх зорилготой төрий бус байгууллага юм. Нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүдэд ҮХЯ-ны газрын дарга, СЭЗЯ-ны газрын дарга, ТЕГ-ын дэд дарга, ГЕГ-ын дэд дарга, ГХОГХА-ын орлогч дарга, МҮХАТанхмын Ерөнхий нарийн бичгийн дарга, АМГТХЭГ-ын дэд дарга, БХБЯ-ны мэргэжилтэн зэрэг Монгол -Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг голлон хариуцдаг төр, засгийн газрын байгууллагын албан тушаалтнууд багтдаг. Мөн тус нийгэмлэг нь БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ болон Монгол-Хятадын Худалдааны нийгэмлэгтэй /хятад байгууллага/ хамтран ажиллаж байна.

 

Нийгэмлэг нь хоёр улсын хоорондын дээд, өндөр хэмжээний харилцан айлчлал, яриа хэлэлцээний үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцэн тохиролцсон ажлуудыг ажил хэрэг болгоход туслалцаа үзүүлэх, төр засийн болон Монгол, Хятад хоёр улсын  харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэчдийг мэдээллээр хангах, тэдний хоорондын харилцаа, холбоог өргөжүүлэх, бизнесийн боломжийг нэмэгдүүлэх чиглэлийг баримталж ажилладаг.

 

Та нийгэмлэгийн гишүүн болсноор:

 

* Гишүүний эрх ашгийг  хамгаалах чиглэлээр Нийгэмлэгээс явуулж буй аливаа үйл ажиллагаанд оролцоно.

* Монгол улс болон БНХАУ-ын нийгэм, эдийн засаг, зах зээлийн талаар хамгийн шинэ, үнэн зөв бодит мэдээллээр хангагдана.

* Монгол улс, БНХАУ-ын  худалдаа, эдийн засгийн бодлого, гааль, татвар, хөрөнгө оруулалт, ашигт малтмал болон бусад салбарын тухай танилцуулга, материалтай танилцана.

* Монгол улсын болон БНХАУ-ын худалдаа, хамтын ажиллагааны түнш олоход тань зуучлана. БНХАУ-д болон Монгол улсад зохиогдох бүх төрлийн үзэсгэлэн яармагын

* танилцуулга, урилгыг хүргүүлнэ.

* Нийгэмлэгээс эрхлэн гаргадаг сэтгүүл /хятад хэл дээр/ хэвлэл, бусад мэдээллийг үнэ төлбөргүй хүлээн авч байна.

* Компаний цахим шуудангийн хаягаар нийгэмлэгтэй шууд харилцаж сонирхсон мэдээллээ авна.

* БНХАУ-д зохион байгуулагадах богино хугацааны сургалт, дамжаанд хөнгөлөлттэй нөхцөлөөр оролцоно.

* Монгол, Хятад, Англи хэл дээр бичгийн болон аман орчуулга өндөр түвшинд хийнэ.

 

Монгол улсын болон БНХАУ-ын зах зээл дээр амжилттай ажиллахад тань манай нийгэмлэг Танд туслахад ямагт бэлэн байх болно. Бидэнтэй хамтран ажиллаж худалдаа, бизнесийн өргөн боломжтой танилцахыг хүсье.

 

Та бүхнийг нийгэмлэгийн гишүүн болж бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

 

              

Та бүхнийг хүндэтгэсэн,                                                              

Монгол, Хятадын Худалдаа, Хамтын

 Ажиллагааны Нийгэмлэгийн Дарга                                                   Н.Энхтайван

 

Та бүхэн манай нийгэмлэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас авна уу

 

http://mongoliachinatrade.tripod.com

Happy New Year!